Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар сошиал хуудсандаа ийн бичжээ.
Тэрбээр,
"Өглөөний мэнд ээ.
Бүгдээрээ сайхан наадаж сайхан зусацгааж байна уу?
Мөн нутгийн маань түүхт ойн баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ жилийн наадмаар бэлтгэл сургуулилт таарсан сайхан жил байсан ч бэртлийн улмаас санасандаа хүрч барилдаагүй ээ. Үүнийг минь олон түмэн янз янзаар хүлээж авцгаасан байх. Миний хувьд 4-н даваанд гарахдаа өвчин намдаах тариа тариулаад барилдсан гэв ч өвчин сайн намдаж өгөхгүй байсан тул дахин тариулаад барилдъя гэсэн ч эмч нарын зөвлөсний дагуу барилдах боломжгүй болсон. Ардын хувьсгалын 103 жилийн ойгоор Дархан аварга төрсөн сайхан наадам болсоон. Мөн миний бие 4 давсан 32 бөхийн тоонд орж ДОПИНГ-ийн шинжилгээ өгсөн. Миний бие төрийн наадамд 3 удаа мөн явцын шинжилгээ 2 удаа гээд нийт 5 удаа шинжилгээ өгсөн байдаг. Нийгмийн хөгжлийг дагаад шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ цаг үед Үндэсний бөхийн маань өрсөлдөөн ч мөн адил хөгжиж буй энэ цаг үед шударгаар өрсөлдөхийг урьтал болгодог гэдгээ хэлье. Спорт бол залуу насны зүйл учир хамгийн чухал зүйл бол бидний эрүүл мэнд гэдгийг өв уламжлалаа тээж яваа залуучууд дүү нартаа хэлмээр байна" гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (19)