Монгол улс нь 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Монголчууд медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 төрөл бий. 2008 оны Бээжингийн олимпоос өмнө Монгол улс нь нэг ч алтан медаль аваагүй орнуудаас медалийн чанараараа тэргүүлж байсан боловч энэхүү олимпод жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны Олимпын алтан медалийг авчирсан. Одоогийн байдлаар Монгол улсын жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль хүртсэн байна. Тэдгээртэй танилцацгаая.
АЛТАН МЕДАЛЬТНУУД:
-
Н.Түвшинбаяр - "Бээжин 2008", жүдо бөх
-
Э.Бадар-Ууган - "Бээжин 2008", бокс
МӨНГӨН МЕДАЛЬТНУУД:
-
Ж.Мөнхбат - "Мехико 1968", чөлөөт бөх
-
Х.Баянмөнх - "Мюнхен 1972", чөлөөт бөх
-
3.Ойдов -"Монрейль 1976", чөлөөт бөх
-
Ж.Даваажав - "Москва 1980", чөлөөт бөх
-
Ц.Дамдин - "Москва 1980", жүдо бөх
-
О.Гүндэгмаа - "Бээжин 2008", буудлага
-
П.Сэрдамба - "Бээжин 2008", бокс
-
Н.Түвшинбаяр - "Лондон 2012", жүдо бөх
-
Н.Төгсцогт - "Лондон 2012", бокс
-
Д.Сумъяа - "Рио 2016", жүдо бөх
-
Саид Моллай - "Токио 2020", жүдо бөх
ХҮРЭЛ МЕДАЛЬТНУУД:
-
Ч.Дамдиншарав -"Мехико 1968", чөлөөт бөх
-
Д.Сэрээтэр - "Мехико 1968", чөлөөт бөх
-
Т.Артаг -"Мехико 1968", чөлөөт бөх
-
Д.Оюунболд - "Москва -1980", чөлөөт бөх
-
Р.Даваадалай - "Москва 1980", жүдо бөх
-
Н.Энхбат - "Сөүл 1988", бокс
-
Н.Баярсайхан - "Барселона 1992", бокс
-
Д.Мөнхбаяр - "Барселона 1992", буудлага
-
Д.Нармандах - "Атланта 1996", жүдо бөх
-
Х.Цагаанбаатар - "Афин 2004", жүдо бөх
-
С.Ням-Очир - "Лондон 2012", жүдо бөх
-
С.Батцэцэг - "Лондон 2012", чөлөөт бөх
-
У.Мөнх-Эрдэнэ - "Лондон 2012", бокс
-
Д.Отгондалай - "Рио 2016", бокс
-
М.Уранцэцэг - "Токио 2020", жүдо бөх
-
Ц.Цогтбаатар - "Токио 2020", жүдо бөх
-
Б.Болортуяа - "Токио 2020", чөлөөт бөх
Л.Баяр
Сэтгэгдэл (40)