Энэ жил Үндэсний их баяр наадамд дөрөв давсан 32 бөхөөс шинжилгээ авч, сорьцыг долдугаар сарын 14-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарч, Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирсний дөрөв нь дахин шинжлэх шаардлагатай байсан бөгөөд өнгөрөгч амралтын өдөр хариу нь гарчээ.
Тодруулбал, Улсын харцага цолоо батлаад байсан Ховд аймгийн Булган сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Г.Ганхуяг, Ховд аймгийн Алтай сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж нараас хориотой бодис илэрсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Гэвч чөлөөт бөхөөр тууштай хичээллэж "Парисын олимп"-д оролцох зорилготой байсан ч эрхээ авч чадаагүй Г.Ганхуяг харцагаас хориотой бодис илэрсэнд хэн ч үл итгэв. Өнөө жил тэр ААШТ, эрх олгох тэмцээнүүдэд барилдсан, WADA-д байнга шинжилгээ өгч байсан юм. Түүнээс илэрсэн бодис нь допингийн төрлийн фуросемид гэгч артерийн даралт ихсэх, хаван буулгах үед хэрэглэдэг эм ажээ.
Уг эмийг,
- Артерийн даралт ихсэх
- Гипертонийн криз
- Тархи уушигны хаван
- Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах
- Бөөрний хурц ба архаг дутагдал
- Жирэмсний хожуу үеийн хордлогын улмаас хавагнах
- Химийн бодисын хордлого / барбитуратуудын хордлого/
- Зүрхний дутмагшлаас шалтгаалсан цусны их, бага эргэлтийн зогсонгишил зэрэгт тус тус хэрэглэнэ.
Л.Баяр
Сэтгэгдэл (39)