Өнгөрсөн бямба гарагт Английн нийслэл Лондон хотноо болсон Олимпын өмнөх нөхөрсөг тоглолтод АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг Өмнөд Суданы шигшээ багийг 101:100-аар буулган авлаа.
АНУ-ын баг Австралийн багийг мөн ялсан. АНУ-ын баг хэдийгээр оддын хүч чадлаараа илүүрхэх боловч хамтын тоглолт тааруу харагдаж байлаа.
Лас Вегас хот болон Арабын Нэгдсэн Эмират улсад бие халаалт хийсний дараа АНУ-ын сагсан бөмбөгийн одод Парис хотноо болох Олимпын наадмын өмнөх бэлтгэлээ үргэлжлүүлэх үеэрээ Их Британийн нийслэлд саатсан юм.
Дэлхийн хамгийн залуу улс Өмнөд Судан Олимпын анхны тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа бөгөөд пүрэв гарагт нөхөрсөг тоглолт хийж Их Британийг буулган авчээ.
НБА-гийн бүх оддын тоглогч асан Луол Дэнг холбооны ерөнхийлөгч, туслах дасгалжуулагчаар ажилладаг.
Л.Баяр