Зуны олимпын 33 дугаар наадам энэ сарын 27-нд Францын нийслэл Парис хотноо эхлэх гэж байна. Уг наадамд манай улсаас 33 тамирчин оролцож байгаагийн 10 нь жүдочид билээ. Тэгвэл тэд өнөөдөр Парисыг зорьж байна.
Франц улсын нийслэл Парис хотод 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцохоор ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчидтайгаа Парис хот руу хөдөллөө.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)