Олон улсын хорионд орж, дэглэм хатуу гэдгээрээ алдартай БНАСУ-ын баг тамирчид Парисын олимпод оролцохоор боллоо. Тэдний хувьд өмнөх Токионгийн олимпын наадмыг цар тахлын улмаас өнжөөд байв. Тэд 20 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр олимпын наадам болох Парис хотод буугаад байна.
Тус улсын Спортын сайд Ким Ил Гукаар ахлууласан тэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудалд түр саатан, дараагийн нислэгтээ суужээ. Тамирчид Хойд Солонгосын далбаатай цагаан хүрэм өмссөн бөгөөд эмэгтэй тамирчид цэнхэр юбка, эрэгтэй тамирчид цэнхэр өмд өмсөнө.
Ташрамд, Энэ сарын 26-нд олимпийн наадам эхлэх юм.
Л.Баяр