АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, түүний оронд Ардчилсан намаас одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрисыг зүтгүүлэхээр болжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдсэн энэ цаг үед түүний нэрээ татах болсон нь олны анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй. Түүнийг хувьд сонгуулийн өдрөөс дөрөв хүрэхгүй сарын өмнө Цагаан ордны төлөөх өрсөлдөөнийг орхиж буй нь олны анхаарлыг татаад буй.
81 настай Байден ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд Доналд Трамптай өрсөлдөхөд хэтэрхий сул, ялагдах магадлалтай гэсэн яриа газар аваад байлаа. Ажиглагчдын үзэж буйгаар өнгөрсөн долоо хоногт Д.Трампыг алах гэсэн оролдлого нэр хүндийг нь улам бүр өсгөсөн гэх таамаг бий. Тиймээс ч саяхныг хүртэл хүстэй байсан Ж.Байден сүүлээ хавчив бололтой. Ямартай ч тэр нэрээ татаж дэд ерөнхийлөгчөө зүтгүүлэх гэнэ. Африк-Энэтхэг гаралтай Камала Харрис АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьстай дэд ерөнхийлөгч болсон.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)