Тун удахгүй эхлэх гэж байгаа "Парис 2024" олимпын наадамд дэлхийн 205 орны 10 мянга гаруй тамирчид 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөнө. Зуны 33 дахь олимпийн наадмын нийт өртөг 9 тэрбум европ хүрээд буй. Энэ удаагийн наадамд манай улс есөн спортын төрөлд 33 тамирчнаа илгээхээр болсон.
Токиогийн олимпод монголчууд арван спортын төрөлд 33 тамирчнаа илгээж байсан түүх бий.
Парисыг зорих манай тамирчдын нэрс.
- О.Есүгэн /буудлага/
- Э.Даваахүү /буудлага/
- Н.Баяраа /буудлага/
- Б.Отгонболд /байт харваа/
- О.Есүгэн /бокс/
- Б.Чинзориг /бокс/
- С.Жамбалжамц /дугуй/
- Б.Тэгшбаяр /дугуй/
- Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
- Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
- Т.Тулга /чөлөөт бөх/
- Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
- М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
- Б.Хулан /чөлөөт бөх/
- Б.Хонгорзул /чөлөөт бөх/
- П.Орхон /чөлөөт бөх/
- Э.Даваанасан /чөлөөт бөх/
- Г.Хишигсайхан /марафон/
- Б.Мөнхзаяа /марафон/
- Б.Сэр-Од /марафон/
- М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
- Б.Баасанхүү /жүдо -48 кг/
- Л.Сосорбарам /жүдо -52 кг/
- Л.Энхрийлэн /жүдо -57 кг/
- О.Хүслэн /жүдо -78 кг/
- А.Адьяасүрэн /+78 кг/
- Э.Ариунболд /-60 кг/
- Ё. Басхүү /-66 кг/
- Б.Эрдэнэбаяр /-73 кг/
- Б.Гончигсүрэн /-100 кг/
- О.Цэцэнцэнгэл /+100 кг/
- Б.Энхтамир /усанд сэлэлт/
- Б.Энххүслэн /усанд сэлэлт/
Онцлох тамирчдыг дурдвал байт харвааны Б.Отгонболд. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрсөн оны Азийн наадамд түрүүлж, эрхээ авсан билээ. Түүний хувьд өмнө нь Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай. Мөн Б.Сэр-Одын дурдаж болно. Гавьяат тамирчны хувьд 42 насандаа зургаа дахь олимпдоо уралдана. Тэднээс гадна эгч дүүс болох Б.Энхтамир болон Б.Энххүслэн нар олимпод өрсөлдөн. Мөн ижил овог, нэртэй хоёр бүсгүй энэ тэмцээнд явна. Тодруулбал, буудлагаар О.Есүгэн, боксоор мөн О.Есүгэн оролцох юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)