Өнөө жилийн улсын баяр наадмаар Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат Аймгийн арслан М.Буяндэлгэр дөрөв давж, тавын даваанд түүнийг Саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан амлан авч барилдсан. Улмаар барилдааны төгсгөл Б.Пүрэвсайхан заан зүлгэн дээр халтирч, давсан ч бэртэл авсан тул өрсөлдөгч бөхдөө тахим буулгасан юм. Гэвч бөхийн комисс давааг Б.Пүрэвсайхан заанд өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр Баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн холбоо хамтарсан мэдэгдэл хийж, допингийн хариуг танилцуулах үеэрээ "М.Буяндэлгэр арслан долдугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан. Холбогдох байгууллага тэр дор нь хариу өгсөн" гэв.
Тодруулбал, Б.Пүрэвсайхан заан өөрийн шийдвэрээр М.Буяндэлгэрт даваагаа өгсөн ч бөхийн комиссын шийдвэр эцсийнх байсан ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)