Энэ жил Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан байна. Улмаар шинжилгээний сорьцыг долдугаар сарын 14-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарч, Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирээд байгаа юм.
Гэвч уг 48 шинжилгээний хариунаас 3-4 сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалжууд өчигдөөс эхлэн шуугих болсон. Баяр наадмын комисс энэ талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, нийт 48 шинжилгээ Герман улсын лабораторид хүргэгдсэн. Улмаар хоёр өдрийн өмнө ирсэн и-мейл хариунд 4 шинжилгээ дутуу ирсэн нь дахин шалгах шаардлагатай шинжилгээнүүд ажээ. Уг дөрвөн шинжилгээ сур харваа, эсвэл бөхийнх эсэх нь тодорхой бус гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)