Лос Анжелес Лэйкерс багийн домогт тоглогч, сагсанбөмбөгийн хамгийн олон шүтэн бишрэгчтэй тоглогч гэгддэг байсан Коби Брайантын аав Жо Брайант өнгөрсөн мягмар гарагт 69 насандаа цус харвах өвчний улмаас таалал төгссөн харамсалтай мэдээ ирлээ.
Жо Брайант 1975 оны NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн 14 дэх сонголтоор Голден Стэйт Уорриорс багт сонгогдсон ч тэр өдрөө төрөлх Филадельфиа 76 баг руу солилцоогоор очсон түүхтэй. Тэрээр NBA-д найман улирал тоглохдоо 76, Клипперс, Рокетс багууд тоглож байв. Мөн WNBA-ийн Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан удаатай.
Түүний хүү Коби Брайант 2020 оны нэгдүгээр сард охин Жианна болон бусад долоон хүний хамтаар нисдэг тэрэгний ослоор хорвоог орхисон билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)