Жил бүрийн баяр наадмаар тав болон түүнээс дээш давсан бөхчүүдийн допингийн хариу сараас илүү хугацаагааны задардаг байсан. Тэгвэл олын маргааныг зохицуулах, хар төрүүлэхгүй байх үүднээс өнөө жил бөхчүүдийн шинжилгээний хариуг аль болох хурднаар ил болгох ажил өрнөж байгаа.
Энэ ажлын хүрээнд бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу хоёр өдрийн өмнө Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирсэн тухай бид мэдээлсэн. Гэвч өчигдөр задрах ёстой байсан хариуг баяр наадмын комисс удаав. Бүүр хойшлуулж өнөөдөр болгосон.
Энэ жил Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан байна. Улмаар шинжилгээний сорьцыг долдугаар сарын 14-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарч, Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирээд байгаа юм.
Гэвч уг 48 шинжилгээний хариунаас 3-4 сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалжууд өчигдөөс эхлэн шуугих болсон. Баяр наадмын комисс уг хариунуудыг нэн даруй олон нийтэд зарлахгүй байх тусмаа өмнө жилүүдийн хэрүүл давтагдах нь гарцаагүй. Хариуг зарлахгүй удах тусам олны итгэл буурч, далдуур хэн нэгнийх нь таагүй хариуг цэвэрлэсэн гэх хардалт ихэснэ. Мэдээж хардах эрх бидэнд бий.
Тийм учир нэн даруй шинжилгээний хариуг ил болгохыг Баяр наадам зохион байгуулах комиссоос шаардаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (16)