Наадмын амралт дуусаж, ажил амьдрал эргээд бужигнаж байна. Энэ долоо хоног та бүхний хувьд хэрхэн өрнөх бол?
Хонь / Aries
Гараг эрхсийн нөлөөллөөр та бүгдийн хайр дурлалын амьдралын эрэн үе эхэлж байгаа бололтой. Энэ долоо хоногт хонины ордынхны зүрх булгилж удаан хүлээсэн хүслээ гүйцэлдүүлэх болно. Тиймд яг одоогоос эхлэн амьдралынхаа мөч бүрийг таашаагаарай. Ялангуяа энэ долоо хоногийн хувьд гэртээ суух огт хэрэггүй. Гарч хөгжилд, байгалийг мэдэр, хайртай дотнынхонтойгоо уулзаарай. Учир нь таныг тун удахгүй нэгэн онцгой учрал хүлээж байна.
Үхэр / Taurus
Үхрийн ордныхны хувьд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх халуун дулаан долоо хоног таныг хүлээж байна. Хэрэв та өнгөрсөн хугацаанд гэр бүл, хамаатан садныхаа хэн нэгэнтэй үл ойлголцсон байсан бол энэ долоо хоногтоо багтаж эвлэрэхэд тохиромжтой. Үүний дараагаар та бүхэн гэр бүлийн харилцаа гэдэг ямар нандин холбоос болохыг ойлгох болов уу. Мөн долоо хоногийн сүүлээр гайхамшигтай дурсамж, адал явдлууд таныг хүлээж буй учир ид шидэд итгээрэй.
Ихэр /Gemini
Шинэлэг санаагаараа олныг гайхшируулдаг ихрийн ордныхон энэ долоо хоногт ч мөн адил адал явдлыг эрэлхийлэх нь ээ. Ерөнхийдөө маш онцгой долоо хоног болж өнгөрөх ба ойрын аялалд гарахад нэн таатай. Мөн энэ долоо хоног та бүгдийн сэтгэл зүй гараг эрхсийн нөлөөгөөр ерийнхөөсөө эрс өөр байх төлөвтэй байна. Жишээ нь та бүгд ойрын хугацаанд амьдралын үнэ цэнийг гүн гүнзгий мэдрэх ба илүү соргог, мэдрэг байх хандлагатай. Иймд энэхүү гайхалтай үеийг ашиглан ууланд гарах, экстрим аялал хийх, ядаж нар жаргах, мандахыг харан дотоод хүнээ баясгаарай.
Мэлхий / Cancer
Энэ долоо хоногт бие болон сэтгэлээрээ ядарсан байх хандлагатай байна. Тиймээс эрүүл хүнс хэрэглэж, сэтгэл санааг чинь өргөдөг зүйлсийг хийгээрэй. Санхүүгийн хувьд азтай байна. Хэрэв санхүүжилт, гэнэтийн орлого орж ирвэл үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь зөв шийдэл юм. Энэ долоо хоногийн хувьд өгсөн нь авдаг гэх үгийг санаж бусдад өөрийгөө хүртээмжтэй байлгаарай. Таныг чиглэн сайн сайхан зүйлс ирж байна харин тэрхүү сайн сайхныг та бусдад түгээж байж л хүртэх боломжтой.
Арслан / Leo
Арслангийн ордныхон 2024 оны алтан үедээ байна. Иймд энэхүү боломжийг ашиглан яг л алмаз эрдэнэ шиг гялалзаад өгөөрэй. Мөн яг одоо таны энерги бусдыг өөртөө соронз мэт татаж байгаа тул гадаад төрхдөө шинэчлэлт хийж, гоо сайхандаа анхаарахыг зөвлөж байна. Төрийн албанд ажилладаг арслангийн ордныхон цалингийн нэмэгдэл болон тушаал дэвшиж магадгүй. Ирээдүйд тавьсан зорилгодоо үнэнч байж, хичээл зүтгэлтэй байснаар сайн үр дүнг олж авна. Санхүүгийн асуудал гарч ирж болзошгүй. Тэр үед та сэтгэл санаагаар унахгүй байж, зөв алхмыг хийснээр алдагдал хүлээхгүй.
Охин / Virgo
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд охины ордныхон сэтгэл зүйн хатуужилд нэлээд суралцжээ. Одоо та бүгд эдгэрсэн. Иймд зүрх сэтгэлээ нээн дэлгэрүүлж бусдад таатай хандаарай. Мөн өөрийгөө үнэлж, өөртөө анхаарал хандуулахад тохиромжтой цаг ирсэн тул яг одоогоос амьдралынхаа дадал, зуршлыг шинэчлээрэй хэмээн зөвлөе.
Жинлүүр / Libra
Жинлүүрийн ордныхны хувьд нийгмийн идэвхтэй долоо хоног болж өнгөрөх нь ээ. Хурим, найрт уригдах, онцгой эвентүүдэд очиж боломж тохиох ба энэ үеэр таны нэр хүнд маш сайнаар өснө. Иймд боломжтой бол аль болох олон арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна. Мөн хайр сэтгэлийн хувьд ч тэр азтай байх агаад тэдгээр арга хэмжээнүүд дээр онцгой нэгэнтэй танилцаж болох юм.
Хилэнц / Scorpio
Энэ долоо хоногт таны гаргасан үйлдэл, хэлсэн үгээс болж бусад хүмүүс зайгаа барих төлөвтэй байна. Уурласнаасаа болж буруу шийдвэр гаргах хэрэггүй бөгөөд зөв зүйлд анхаарлаа хандуулаарай. Өнгөрсөн хугацаанд таны гомдоосон хүн өшөөгөө авч магадгүй. Тиймээс алдаагаа залруулж, гомдоосон байж болзошгүй хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцаарай. Санхүүгийн хөрөнгө оруулалт урт хугацааны дараа ашийгаа өгнө. Хосын харилцаа таагүй байх төлөвтэй байна. Хэчнээн хичээсэн ч бүтэхгүй харилцаанд цагаа үрэх хэрэггүй.
Нум / Sagittauris
Энэ долоо хоногт таны гаргасан үйлдэл, хэлсэн үгээс болж бусад хүмүүс зайгаа барих төлөвтэй байна. Уурласнаасаа болж буруу шийдвэр гаргах хэрэггүй бөгөөд зөв зүйлд анхаарлаа хандуулаарай. Өнгөрсөн хугацаанд таны гомдоосон хүн өшөөгөө авч магадгүй. Тиймээс алдаагаа залруулж, гомдоосон байж болзошгүй хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцаарай. Мөн амьдралдаа гэнэтийн өөрчлөлт хийхэд таатай тул зоригтойхон том алхаарай.
Матар / Сapricorn
Давчуу цагийн хувиараа хойш нь тавьж, өөртөө болон гэр бүлийнхэндээ цаг гаргаарай. Энэ нь таны эрүүл мэнд болон сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлнэ. Ганц бие матрын ордныхонд сансар огторгуй таатайгаар нөлөөлж буй тул энэ үеийг ашиглан хэн нэгэнтэй хувийн харилцаа тогтооход таатай. Мөн хосуудын хувьд итгэлцэл бэхжиж бэлгийн амьдрал урьдаасаа илүү эрчимжинэ. Иймд хосдоо болон өөртөө юу хэрэгтэй байгааг эргэцүүлэн цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Хумх / Aquarius
Хумхын ордныхны хувьд худал хуурмаг, хоосон амлалтаас сэргийлэх долоо хоног. Иймд харилцаж буй хүмүүстээ няхуур хандахыг зөвлөж байна. Мөн Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ямар нэгэн зовуурь илэрч магадгүй. Мөн биеийн галбиртаа санаа тавьдаг бол фитнесээр хичээллэх боломж олдоно. Удаан хугацаанд үр дүнгээ өгөх ч гэлээ тууштай байснаар хүссэн зорилгодоо хүрч чадна. Гэр бүлийн харилцаандаа анхаарал хандуулж, стрессээс хол байгаарай.
Загас / Pisces
Энэ долоо хоног та бүгд амьдралын тэнцвэртэй байдалдаа түлхүү анхаарах хэрэг гарна. Хоолны цагийн хуваарь, ажил, найз нөхөд гээд бүхнийг тэнцвэртэйгээр авч явахыг хичээгээрэй. Хэрэв үнэхээр юмсын ачаалал ихдээд байвал өөрийгөө хүчлэн хичээгээд байлгүй сансар огторгуйгаас хүч хүсээрэй. Хайр дурлалын хувьд бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу явагдахгүй.