Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлөөс "Парис 2024" олимпод оролцох буудлагын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Парисын олимпыг зохион байгуулах хороонд албан бичиг явуулсан гэдгийг мэдээлээд байв. Тэгвэл тус албан бичгийн хариу өнгөрөгч шөнө ирсэн болохыг МҮОХ-ны ерөнхийлөгч "Х" хаягтаа мэдэгдсэн байна. Тухайлбал, ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарыг Парисын олимпод буудлагын бүх төрөлд оролцуулах боломжтой гэжээ.
Сэтгэгдэл (1)