Энэ жил Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан байна. Улмаар шинжилгээний сорьцыг долдугаар сарын 14-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлжээ.
Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарч, өчигдөр Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Гэвч өнөөдөр зарлах 48 шинжилгээний хариунаас 3-4 сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (12)