БАРИМТ 1
Тэрбээр 1992 оны тавдугаар сарын 7-нд мэндэлжээ.
БАРИМТ 2
Биеийн өндөр 181 см, биеийн жин 140 кг.
БАРИМТ 3
Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул.
БАРИМТ 4
"Дүнжингарав" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдэл клуб, ШШГЕГ 427-р ангийн бөх.
БАРИМТ 5
Анх 2011 онд Аймгийн начин цолонд хүрч, дараа жил нь цолоо ахиулж Аймгийн харцага болжээ.
БАРИМТ 6
2014 оны Төв аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн арслан болсон.
БАРИМТ 7
Тэрбээр чөлөөт бөхийн спортын ОУХМ цолтой.
БАРИМТ 8
Д.Хүдэрбулга 2013, 2014, 2015 онуудад Дэлхийн АШТ-д оролцохдоо 2014 онд шөвгийн наймд шалгарсан нь түүний хамгийн өндөр амжилт юм.
БАРИМТ 9
Тэрээр 2014 онд Азийн аварга болсон (Шигшээд мөнөөх Мусаевыг ялж байв) бол 2013 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2014 оны Азийн наадмаас хүрэл медаль шүүрчээ. Түүнчлэн 2013 оны зуны Универсиад наадмын хүрэл медальтай.
БАРИМТ 10
Д.Хүдэрбулга 2016 оны зуны олимпын чөлөөт бөхийн 97 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөх эрхийн төлөө 2 дахь буюу сүүлийн сорилго барилдаанд мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрхээ халаасалсан. Гэсэн ч Риогийн дэвжээнд эхний даваандаа Киргизы Магомед Мусаевт 0-9 оноогоор дийлдсэн.
БАРИМТ 11
Аймгийн арслан цолтой Д.Хүдэрбулга 2019 оны Налайх хотын баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. Дараагаар нь Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Батсүхэд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмжээ.
БАРИМТ 12
Зургаан жилийн Аймгийн арслан цолтой байсан Хүдрээ 2020 оны Улсын баяр наадмаар АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Дашаар дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн.
БАРИМТ 13
Харин өнөө жил АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Өсөхбаатараар дөрөв, аймгийн арслан Г.Төрмөнхөөр тав, аймгийн арслан Л.Энхсаруулаар зургаа, улсын аварга О.Хангайгаар долоо давж " Монгол улсын заан " цол хүртлээ.
БАРИМТ 14
Тэрбээр бөхийн өргөөнд нэг удаа буюу 2023 оны гуравдугаар сард болсон Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, "Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах" барилдаанд түрүүлсэн.
БАРИМТ 15
Тэр мөн бөхийн өргөөнд хоёр үзүүрлэсэн. Эхнийх нь 2023 оны тавдугаар сард болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит, Улсын аварга цолны хүндэтгэл барилдаан. Удаах нь 2024 оны нэгдүгээр сард болсон Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан юм.
БАРИМТ 16
2011 онд сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд тав давж байв.
БАРИМТ 17
Харин аймаг, цэргийн цолтны барилдаанд 2018, 2019 онд шөвгөрч байжээ.
БАРИМТ 18
Д.Хүдэрбулга 2022 оны "Алтан цом"-ын тэмцээнд давааны амжилтаар тэргүүлж байлаа.
БАРИМТ 19
Түүний шүтдэг бөх нь аварга Д.Сумъяабазар гэнэ.
БАРИМТ 20
Д.Хүдэрбулга багаасаа л бөх болохыг мөрөөдөж явсан нэгэн.
БАРИМТ 21
Тэр бөхийн удамтай. Улсын харцага Ө.Даваабаатар түүний хамаатан ажээ.
БАРИМТ 22
Улсын баяр наадамд хамгийн анх 2024 онд барилдаж байв. Тэр жил нэг давж хоёр дээр тухайн үед харцага байсан Э.Оюунболдод унажээ.
БАРИМТ 23
Тэр 2009 онд өсвөр үеийн улсын аваргаас мөнгөн медаль авч байсан. Мөн цагаан сараар хүүхдийн барилдаанд түрүүлсэн.
БАРИМТ 24
2010 онд Увс аймагт залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болоход мөн түрүүлжээ. 2012 онд Дарханд болсон тэмцээнээс мөнгөн медаль авсан.
Өнөө жилийн наадамд Улсын аварга О.Хангайг давж, заан цолны болзол хангасан Д.Хүдэрбулгын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
БАРИМТ 1Тэрбээр 1992 оны тавдугаар сарын 7-нд мэндэлжээ.
БАРИМТ 2Биеийн өндөр 181 см, биеийн жин 140 кг.
БАРИМТ 3Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул.
БАРИМТ 4"Дүнжингарав" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдэл клуб, ШШГЕГ 427-р ангийн бөх.
БАРИМТ 5Анх 2011 онд Аймгийн начин цолонд хүрч, дараа жил нь цолоо ахиулж Аймгийн харцага болжээ.
БАРИМТ 62014 оны Төв аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн арслан болсон.
БАРИМТ 7Тэрбээр чөлөөт бөхийн спортын ОУХМ цолтой.
БАРИМТ 8Д.Хүдэрбулга 2013, 2014, 2015 онуудад Дэлхийн АШТ-д оролцохдоо 2014 онд шөвгийн наймд шалгарсан нь түүний хамгийн өндөр амжилт юм.
БАРИМТ 9Тэрээр 2014 онд Азийн аварга болсон (Шигшээд мөнөөх Мусаевыг ялж байв) бол 2013 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2014 оны Азийн наадмаас хүрэл медаль шүүрчээ. Түүнчлэн 2013 оны зуны Универсиад наадмын хүрэл медальтай.
БАРИМТ 10Д.Хүдэрбулга 2016 оны зуны олимпын чөлөөт бөхийн 97 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөх эрхийн төлөө 2 дахь буюу сүүлийн сорилго барилдаанд мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрхээ халаасалсан. Гэсэн ч Риогийн дэвжээнд эхний даваандаа Киргизы Магомед Мусаевт 0-9 оноогоор дийлдсэн.
БАРИМТ 11Аймгийн арслан цолтой Д.Хүдэрбулга 2019 оны Налайх хотын баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. Дараагаар нь Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Батсүхэд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмжээ.
БАРИМТ 12Зургаан жилийн Аймгийн арслан цолтой байсан Хүдрээ 2020 оны Улсын баяр наадмаар АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Дашаар дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн.
БАРИМТ 13Харин өнөө жил АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Өсөхбаатараар дөрөв, аймгийн арслан Г.Төрмөнхөөр тав, аймгийн арслан Л.Энхсаруулаар зургаа, улсын аварга О.Хангайгаар долоо давж " Монгол улсын заан " цол хүртлээ.
БАРИМТ 14Тэрбээр бөхийн өргөөнд нэг удаа буюу 2023 оны гуравдугаар сард болсон Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, "Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах" барилдаанд түрүүлсэн.
БАРИМТ 15Тэр мөн бөхийн өргөөнд хоёр үзүүрлэсэн. Эхнийх нь 2023 оны тавдугаар сард болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит, Улсын аварга цолны хүндэтгэл барилдаан. Удаах нь 2024 оны нэгдүгээр сард болсон Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан юм.
БАРИМТ 162011 онд сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд тав давж байв.
БАРИМТ 17Харин аймаг, цэргийн цолтны барилдаанд 2018, 2019 онд шөвгөрч байжээ.
БАРИМТ 18Д.Хүдэрбулга 2022 оны "Алтан цом"-ын тэмцээнд давааны амжилтаар тэргүүлж байлаа.
БАРИМТ 19Түүний шүтдэг бөх нь аварга Д.Сумъяабазар гэнэ.
БАРИМТ 20Д.Хүдэрбулга багаасаа л бөх болохыг мөрөөдөж явсан нэгэн.
БАРИМТ 21Тэр бөхийн удамтай. Улсын харцага Ө.Даваабаатар түүний хамаатан ажээ.
БАРИМТ 22Улсын баяр наадамд хамгийн анх 2024 онд барилдаж байв. Тэр жил нэг давж хоёр дээр тухайн үед харцага байсан Э.Оюунболдод унажээ.
БАРИМТ 23Тэр 2009 онд өсвөр үеийн улсын аваргаас мөнгөн медаль авч байсан. Мөн цагаан сараар хүүхдийн барилдаанд түрүүлсэн.
БАРИМТ 242010 онд Увс аймагт залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болоход мөн түрүүлжээ. 2012 онд Дарханд болсон тэмцээнээс мөнгөн медаль авсан.
Сэтгэгдэл (15)