Өнөө жилийн улсын баяр наадмаар Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат Аймгийн арслан М.Буяндэлгэр дөрөв давж, тавын даваанд түүнийг Саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан амлан авч барилдсан. Улмаар барилдааны төгсгөл Б.Пүрэвсайхан заан зүлгэн дээр халтирч, давсан ч бэртэл авсан тул өрсөлдөгч бөхдөө тахим буулгасан юм. Гэвч бөхийн комисс давааг Б.Пүрэвсайхан заанд өгсөн билээ.
Энэ талаар Аймгийн арслан М.Буяндэлгэр "Сайн байцгаана уу, Сайхан наадсан уу? Миний бие энэ жил Улсын наадмаар дөрөв давж, тавын даваанд Пүрэвсайхан заан амлан авч харгүй сайхан барилдсан. Барилдааны явцад Пүрэвсайхан зааны хөл гэмтэж ах нь барилдах боломжгүй боллоо дүү дав гээд элэг бүсээ тайлж өгсөн. Элэг бүсээ тайлж өгөх бол өөрийгөө унасан эсрэг бөхөө дав гэж хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл. Баяр наадам зохион байгуулах комисст өргөдөл гаргаж өгсөн тул эргэн нэг харж үзнэ үү!" гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (11)