Уяачдын баяр наадам дээр Улсын начин Бо.Батжаргал нутгийн бөх Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат аймгийн харцага Б.Сайнбаярыг "унаж өг" хэмээн дарамталсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд шуугиан тарив. Тэгвэл Б.Батжаргал уучлал гуйжээ.
Тэрбээр өөрийн фейсбүүк хуудсандаа "Өглөөний мэндээ. Барилдааны үед гаргасан алдаандаа нутгийн дүүгээсээ болон Монгол бөхөө дэмждэг та бүхнээсээ уучлал гуйж байнаа. Гаргасан алдаандаа бөхийн холбооны хариуцлагийг хүлээнээ. Та бүхэн минь сайхан наадаарай" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (12)