АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин хүч үзэж байгаа билээ. Өнгөрсөн ням гарагт олныг цочирдуулсан үйл явдал болсон нь тэр Пеннсилвани мужийн Батлер хотод сонгуулийн сурталчилгаагаа хийж, үг хэлж байх үеэрээ буудуулжээ. Бууны сум баруун чихийг шүргэж шархдуулсан тухай CNN мэдээлжээ.
Нууц албаны мэдээлснээр уулзалтад оролцож байсан нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд бэртжээ. Энэ бол Д.Трампыг хөнөөхөөр урьдаас бэлдсэн, санаатай халдлага хэмээн FBI үзэж байгаа гэнэ.
Түүнийг хөнөөхийг завсан этгээд уулзалт болж байсан газрын ойрхон барилгын дээврээс гал нээжээ. Мэргэн буучид түүнийг хөнөөсөн бөгөөд биедээ ямар нэгэн бичиг баримт авч яваагүй учир одоогоор хэн байсан эсэх нь тодорхойгүй байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)