Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүхит бөхийн барилдааны 1, 2-ын даваанууд амжилттай болж өндөрлөлөө.
Нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд маргааш гурвын даваанд барилдах нийт 128 бөхийн хамгийн ахмад болон залуу бөхчүүд хоёул Ховд аймгийн Мөст сумын бөхчүүд байна.
1973 оны нэгдүгээр сарын 16-нд төрсөн Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Ц.Мягмарсүрэн маргааш барилдах хамгийн ахмад бөх бол, 2001 оны тавдугаар сарын 6-нд төрсөн Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлан маргааш барилдах хамгийн залуу бөхөөр нэрлэгдээд байна.
А.Болд
Сэтгэгдэл (50)