Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ойн бөхийн барилдаан Багахангай, Налайх дүүрэг болон Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Булган аймгуудад өндөрлөөд байна.
- Багахангай дүүрэгт Увс аймгийн Түргэн сумын бөх аймгийн начин Г.Цоггэрэл түрүүлж, арслан цолтой боллоо. Түүнтэй Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага Б.Ганзолбоо үзүүр, түрүүнд өрсөлдөж, унаснаар аймгийн заан цол авсан юм.
- Баянхонгор аймгийн наадамд аймгийн заан Э.Өлзийбаяр түрүүлж аймгийн арслан, сумын заан Б.Бат-Эрдэнэ үзүүрлэн аймгийн зааны тэмдэг гардлаа.
-Налайх дүүрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын цэргийн заан Х.Наранбаяр өнгөлж цолоо ахиулсан бол Говь-Алтай аймгийн Халиун сумын аймгийн начин Д.Төртогтох аймгийн заан цолтон болсон аж.
- Дундговь болон Өмнөговь аймгийн цол олгох барилдаанд нутгийн арслангууд түрүүлж, хурц чимэг нэмлээ. Тухайлбал Дундговь аймагт аймгийн арслан Н.Амгаланбаатар өнгөрсөн жил үзүүлсэн амжилтаа давтсан бол Х.Чойжилсүрэн сумын заан цолоо аймгийн заанаар ахиулав.
-Өмнөговь аймгийн цол олгох барилдаанд аймгийн арслан М.Буяндэлгэр түрүүлж, сумын заан Ч.Лхагвасүрэн үзүүрлэжээ.
-Булган аймгийн наадамд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат Сумын заан М.Баасанжав түрүүлж, Булган аймгийн арслан Н.Намнансүрэн үзүүрлэсэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)