Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Баганхангай дүүргийн баяр наадамд Улсын харцага Б.Батзаяа, Т.Баасанхүү, Х.Гантулга, Ц.Мөнхбаяр нараар манлайлуулсан 128 бах хүч үзэв.
16 улсын цолтноор манлайлуулсан уг барилдаанд Увс аймгийн Түргэн сумын харьяат Аймгийн начин Г.Цоггоэрэл түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Аймгийн харцага Б.Ганзолбоо үзүүр булаав.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Сумын заан Г.Азбилэг, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Цэргийн харцага Д.Төрбаяр нар шалгарлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)