Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морьд барианд орлоо. Түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр үрээ, аман хүзүүнд Дамбын Хишигжаргалын хүү Энхжингийн хээр хязаалан давхив. Харин Б.Баярмагнайгийн бор үрээ гуравт, Н.Мөнхийн бор халзан үрээ дөрөвт, Б.Гантулгын хээр үрээ айргийн тавд хурдаллаа.
Сэтгэгдэл (4)