Ардын хувьсгалын 103 жил Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ой аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан өндөрлөв.
Уг наадамд Улсын гарди Ш.Жаргалсайхан, Улсын заан Д.Баасандорж нараар манлайлуулсан 128 бөх хүч сорьcноос Булган аймгийн Орхон сумын харьяат сумын заан Ц.Чагнаадорж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат Сумын заан Б.Баасанжав, Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн арслан Н.Намнансүрэн, Аймгийн харцага Д.Пүрэвдорж нар үлдээд байв.
Улмаар Хөвсгөлийн залуу заан уг наадамд түрүүлж, Аймгийн арслан цолонд хүрлээ. Үзүүр бөхөөр Булган аймгийн арслан Н.Намнансүрэн шалгарав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (29)