Улсын заан Э.Оюунболд удахгүй эхлэх улсын баяр наадамд зодоглохоор салбар хороонд хандсан. Улмаар салбар хорооноос түүнийг Арбитрын шүүхэд хандахыг санал болгосон гэгдээд байна.
Улмаар түүний гомдолтой холбоотой хурал өнөөдөр болох байсан. Гэвч өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэлүүд түүний барилдах эрх сэргэсэн гэх мэдээллээр давалгаалав.
Бид энэ талаар МҮБХ-ноос тодруулахад, "Ийм мэдээлэл хэн өгч, хаанаас гараад байгааг мэдэхгүй. Ямартай ч Э.Оюунболдын барилдах эрх сэргээгүй. Учир нь хараат бус хорооны хуралдаан эхлээгүй байна. Тиймээс сэргээх шийдвэр гараагүй гэсэн үг. Албан ёсны мэдээллийг тус хороо хуралдааны дараа өгнө" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)