Улсын арслан Э.Оюунболд допингийн шинжилгээнд хоёр удаа бүдэрсэн. Улмаар түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан байдаг. Гэвч арслан Э.Оюунболдын хувьд энэ сарын 02-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд өөрийнх эрхийг зөрчүүлж буй тухай гомдол гаргаж, барилдах эрхээ сэргээлгэхээр шаардлага хүргүүлсэн ажээ.
Улмаар гомдол нь нааштайгаар шийдэгдэж, түүнийг энэ жилийн улсын наадамд аварга цолтойгоо барилдана хэмээн хэвлэлүүд шуурч байна. Хачирхалтай энэ талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа юм.
Хэрэв тэр цагаатгагдаж, цолоо эргүүлэн авбал түүний 2019 оны түрүү хүчинтэй болж, үзүүрлэсэн бөх Даян аварга Н.Батсуурь аварга болно. Цаашлаад тав дээр түүнд унасан Улсын өсөх идэр начин Н.Мустафа чимгээ хураалгаж, зургаа дээр унасан Улсын харцага Б.Цэдэнсодном начин, долоо дээр унасан Улсын заан Д.Анар харцага болж, найм дээр унасан Улсын арслан Ц.Содномдорж чимэг буурна.
Бид олонд сонин болгох үүднээс уг мэдээллийг хүргэж байгаа тул зөвөөр хүлээж авна уу.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (38)