Улсын арслан Э.Оюунболд допингийн шинжилгээнд хоёр удаа бүдэрсэн. Улмаар түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан байдаг.
Гэвч арслан Э.Оюунболдын хувьд энэ сарын 02-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд өөрийнх эрхийг зөрчүүлж буй тухай гомдол гаргаж, барилдах эрхээ сэргээлгэхээр шаардлага хүргүүлсэн ажээ.
Тиймээс МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэн түүнийг энэ жилийн улсын наадамд барилдах шийдвэр гаргасан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (25)