АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод буудалцаан болсны улмаас хоёр хүн нас барж, 19 хүн шархаджээ.
Уг хэрэг ням гарагт шөнийн 02:30 цагийн өмнө нэгэн үдэшлэгийн үеэр болжээ. Одоогоор хэн нэгэн гал нээсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Шархадсан 19 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авсан гэж Мичиган мужийн цагдаагийн газраас Ням гарагт мэдэгдэв.
АНУ-д хамгийн сүүлп Техас мужид зургадугаар сард өөр нэгэн баярын үеэр буудалдцаан болж, хоёр хүн нас барж, 14 хүн шархадсан харамсалтай үйл явдал болсон.
Мужийн цагдаа нар Детройт хотын цагдаагийн газарт эрчимтэй байцаалт, мөрдлөгийн үйл ажиллагаа явуулж буй. "Одоогоор мөрдөн байцаагчид болон шүүх эмнэлгийн ажилтнууд байгаа бүх нотлох баримтад дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд амралтын өдрүүдээр ажлаа үргэлжлүүлнэ" гэж Детройтын цагдаагийн газраас мэдээлжээ.
Хууль сахиулах байгууллагын статистик болон бие даасан судлаачид зуны сарыг АНУ-д галт зэвсгийн гэмт хэрэг ихэсдэг болохыг байнга онцолж ирсэн. Тодруулбал, жил бүрийн долдугаарр сарын 1-7-ны хооронд олныг хамарсан буудалцаан, гэмт хэргүүд ихэсдэг ажээ.
Л.Сайнаа