Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр болно. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд 2000 гаруй зочин төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэ жилийн чуулганаар яригдах гол асуудал нь ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал ба газрын ховор элементийг хэлэлцэх нь анхаарал татаж буй. Үүнээс гадна,
- Хот байгуулалт, архитектур,
- Эрчимжсэн хөдөө аж ахуй,
- Аялал жуулчлал,
- Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого,
- Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг,
- Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл,
- Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл (5)