Даваа гарагт Мексикийн өмнөд хэсэгт, Гватемалтай хиллэдэг Чиапас мужид хаягдсан ачааны машинаас 19 хүний цогцос олдсон гэж тус мужийн ерөнхий прокурор мэдэгдэв.
Цогцосуудын тав нь бууны шархтай байсан бөгөөд бүгд хар хувцас, сум агуулсан байлдааны хантааз өмссөн байсан гэж албаныхан мэдэгджээ.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор амиа алдагсдын шалтгааныг картелийн хүчирхийлэлтэй холбон тайлбарлаж, хохирогчдын зарим нь Гватемалаас ирсэн цагаачид байсан гэжээ.
Мөн тэрбээр нутгийн уугуул иргэдийг гэмт хэрэгт холбоотой гэж хэлсэн нь тэндхийн оршин суугчдын дургүйцлийг хүргээд байгаа юм.
Ерөнхийлөгч амиа алдагсдын талаар нарийн мөрдөн байцаалт явуулна хэмээн амлаж, Чиапас хотын аюулгүй байдлыг бэхжүүлэх болно гэж мэдэгджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)