“Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдыг ОУ-ын олимпын холбооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзав.
“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт спортын 8 төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Үүнд:
- Чөлөөт бөхийн тамирчин- Д.Отгонжаргал, Т.Тулга, М.Лхагвагэрэл
- Жүдо бөхийн тамирчин- Л. Сосорбарам, Ё. Басхүү
- Буудлага спортын тамирчин- Э.Даваахүү
- Боксын тамирчин- О.Есүгэн
- Хүндийг өргөлтийн тамирчин- М.Анхцэцэг
- Хөнгөн атлетик- Г.Хишигсайхан нарын 9 тамирчин Олимпын эрхээ хүртсэн нь хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэлээ.
Энэхүү амжилт нь “Лос Анжелес 2028” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (2)