Монгол улс УИХ-ын ээлжит сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламент цогцлоов. Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн олон парламентын гишүүнтэй 10 улсыг онцолж байна.
1. БНХАУ - Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь парламентын ганцхан танхимтай гэдгээрээ жагсаалтыг удаалах европын орнуудаас ялгаатай. Тэд дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хувьд хамгийн олон буюу 2,977 гишүүнтэй парламентыг байгуулжээ. 1.4 сая хүн амтай энэ улсад нэг гишүүн 478 сая хүнийг төлөөлдөг.
2. Их Британийн парламент
Харин Их Британи улс парламентийн дээд, доод гэх уламжлалт танхимын шийдэлтэй. Доод танхим нь 650, дээд танхим нь 784 гишүүнтэй. Ойролцоогоор 69 орчим сая хүн амтай энэ улсад нэг гишүүн 98 мянган хүний төлөөлөл юм.
3. Францын парламент
Европын орнуудын нэгэн адил хоёр танхимтай. Доод танхим нь 577, дээд танхим нь 348 гишүүнтэй. 64 сая хүн амтай энэ улсад нэг гишүүн 112 мянган хүнийг төлөөлж байна.
4. Египетийн парламент
Мөн л хоёр танхимтай. Доод танхим нь 596, дээд танхим нь 300 гишүүнтэй. 100 сая гаруй хүн амтай Египетэд нэг гишүүн 168 мянган хүнийг төлөөлдөг аж.
5. ХБНГУ
Хоёр танхимтай. Доод танхим нь 735, дээд танхим нь 69 гишүүнтэй. Хүн амын тоо 69 сая. Нэг гишүүн 115 мянган хүний төлөөлөл.
6. Энэтхэгийн парламент
Хүн амынхаа тоогоор БНХАУ-тай зэрэгцсэн тэдний доод танхим нь 543, дээд танхим нь 250 гишүүнтэй. Тийм дээ ч нэг гишүүнд 2.6 хүн ноогддог.
7. Тайландын Үндэсний Ассамблей
Хоёр танхимтай. Доод танхим нь 500, дээд танхим нь 250 гишүүнтэй. Хүн ам 67 сая орчим. Нэг гишүүнд 135 мянган иргэн оноогддог.
8. Европын холбоо
Хоёр танхимтай. Европын парламент нь 705, Европын Холбооны Зөвлөл нь 27 гишүүнтэй. 448 сая хүн амыг төлөөлдөг нуг холбооны гишүүн тус бүр 636 мянган хүнийг төлөөлж байна.
9. Индонезийн Ардын зөвлөлдөх хурал
Хоёр танхимтай. Доод танхим нь 575, дээд танхим нь 136 гишүүнтэй. Хүн ам 271 сая. Нэг гишүүн 472 мянган иргэнийг төлөөлнө.
10. Япон улс
Хоёр танхимтай. Доод танхим нь 465, дээд танхим нь 242 гишүүнтэй. 126 сая хүн амтай тус улсад нэг гишүүн 271 мянган иргэнийг төлөөлнө.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)