Бусад жаалуудын адил видео тоглоом тоглож өссөн жирийн нэгэн өсвөр насны Итали хүү Католик сүмийн анхны мянган жилийн гэгээнтэн болно.
Тэр бол 2006 онд 15 настайдаа цусны хорт хавдраар нас барсан Карло Акутис юм.
Католик сүмд гэгээнтэн гэж хүлээн зөвшөөрөгдөхөд хэдэн арван жил шаардагддаг ч, энэ жаал дэлхий даяар үнэнч шүтэн бишрэгчидтэй болоод амжсан төдийгүй нэр алдар нь гэрлийн хурдтай тарж байна.
Ихэнхдээ жинсэн өмд өмсдөг байсан, энгийн л хүүхдүүдийн адил торнисон түүний түүх нь дижитал эрин үед залуу үеийнхэнтэй сайн харилцаатай байхыг эрэлхийлдэг Католик сүмийн бодлогод тустай гэж үздэг. Тэрээр одоо католик шашны залуучуудын бүлгүүдэд алдартай болсон.
Пап лам Францис хэдийн түүнийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хүүг гэгээнтэн хэмээн зарлах хамгийн том шалтгаан болжээ. Түүнийг өргөмжлөх өдрийг хараахан товлоогүй байгаа ч 2025 онд болох Католик Сүмийн ойн үеэр тохиох магадлалтай юм. Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд болох уг ёслолыг хэдэн арван мянган хүн үзнэ. Мөн пап лам удирддаг ёстой гэнэ. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд байгаа Католик сүмүүд түүний хөргийг зална гэсэн үг юм.
Хүүгийн түүхээс:
Карло Акутис нь 2006 онд нас барахаасаа өмнө Ромын католик шашны сургаалийг онлайнаар түгээхэд тусалсан компьютерын мэргэжилтэн байжээ. Ромын Пап лам Франциск түүнийг "Нас барсны дараах хоёр дахь гайхамшигт Акутис" гэж нэрлэсэн. Акутис нь 1991 онд Лондонд төрсөн бөгөөд багадаа эцэг эх болох Андреа Акутис, Антониа Салзано нартайгаа Милан руу нүүжээ.
Ээж Салзано өмнө нь "Corriere della Sera" сонинд ярихдаа, хүү нь гурван настайгаасаа эхлэн Миланд байх сүмүүдэд очиж үзэхийг хүсч, халаасны мөнгөө хотын ядуу хүмүүст хандивлах болсон байна. Мөн Акутис нь ангийнх нь эцэг эх нь салсан хүүхдүүдэд дэмжлэг өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхэх үед өмгөөлж, орон гэргүй хүмүүст хоол, унтлагын ор авч өгдөг байсан гэжээ.
Акутис бага сургуульд байхдаа хэний ч тусламжгүй код бичихийг сурч, ур чадвараа ашиглан католик шашны байгууллагуудад зориулсан веб сайт хийдэг байв.
Мөн дэлхий даяар гайхамшгуудыг баримтжуулж байсан. Ассизигийн хамба Доменико Соррентино хэлэхдээ “Ассиси дахь сүм баяраа тэмдэглэж байна. Би Евхаристын баяраар Их Эзэнд талархахын тулд өнөө орой Ассизид очихоор төлөвлөж байна. Харин одоо би магтаалын залбирал хийхээр бунхан дахь итгэлтэй хүмүүстэй нэгдэж байна" гэж Акитусыг онцолсон.
Католик шашинд нас барсан хүмүүс диваажинд очдог гэдэгт итгэдэг ба тэдгээр хүмүүс амьд үлдсэн хүмүүсийн өмнөөс бурхантай ярьдаг гэж үздэг. Үүний адил нас барсан хүмүүс хэн нэгний өмнөөс бурхантай ярилцаж, өвчин эмгэгийг нь эдгээдэг гэж итгэдэг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)