Баруун Германы Бохум хотын нэгэн кафед үл таних этгээд хүчил цацаж, хэд хэдэн хүн шархадсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Орон нутгийн цагдаагийн газраас 15.25 цагийн орчимд нэгэн эр кафе руу орж, гадаа талбайд ширээнд сууж байсан зочин руу хүчиллэг шингэн асгасны улмаас хохирогч "хүнд шархадсан" гэж мэдэгджээ.
Түүнтэй хамт ширээний ард сууж байсан эмэгтэй, зөөгч хоёр ч бэртсэн байна. Мөн тэдэнд түргэн тусламж үзүүлэхээр дуудлагаар очсон дөрвөн цагдаа, хоёр гал сөнөөгч хүчилд санамсаргүй хүрсний улмаас хүнд шархадсан ажээ.
Гэмт этгээд эхэндээ зугтсан ч удалгүй ойр орчмоос нь баривчилжээ.
Энэ үйл явдлын сэдэл одоо болтол тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)