12 настай Суборно Исаак Бари хүү ахлах сургуулиа саяхан төгсөж, дэлхий нийтийн чихийг дэлдийлгээд буй. Тэрбээр ирэх намар Нью-Йоркийн их сургуульд математик, физикийн чиглэлээр суралцаж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн тэр цаашлаад докторын хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа сургуулийн удирдлагуудад хэлжээ.
"Би 2026 оны хавар 14 настайдаа коллеж төгсөнө гэж найдаж байна. Хэрэв би хоёр дахь удаагаа докторын зэрэг хамгаалахаар шийдсэн бол энэ нь физикийн чиглэлээр байх болно, гэхдээ би голчлон математикт анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэж Суборно саяхан Лонг-Айлендын ахлах сургуулийг дүүргэж, хамгийн залуу төгсөгч болсныхоо дараагаар хэвлэлд ярьжээ.
Тэр хоёр настайдаа үелэх систем цээжилж, 7 настайгаасаа Энэтхэгийн коллежид лекц зааж байсан авьяаслаг нэгэн. Улмаар тэр Нью-Йоркийн Нассау дүүргийн Малверн ахлах сургуулийг лхагва гарагт төгссөн. Суборно есдүгээр ангиа төгсөөд шууд 12 дугаар ангид үсрэн сурсан байна.
Улмаар тэр ахлах сургуулиа төгссөн хамгийн залуу сурагч болсон. Түүний ахлах сургуулийн голч дүн 100 хувь байжээ. Суборно 12 дугаар ангид орсныхоо дараа Нью-Йоркийн их сургууль, Стони Брукийн их сургууль, Нью-Йорк хотын их сургууль, Бруклин коллеж зэрэг Нью-Йорк орчмын хэд хэдэн их дээд сургуульд эрдмийн зэрэг олгохгүй хичээлд суужээ.
Гэр бүлийнхэн нь түүнийг уран зураг зурах, мэтгэлцэх, төгөлдөр хуур тоглох чадвар сайтай гэж дүгнэсэн. Ирэх намраас тэр Нью-Йоркийн их сургуульд түүх бүтээнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)