"Парис-2024” олимпод манай улсаас спортын есөн төрөлд 33 тамирчин өрсөлдөхөөр болсон. Тодруулбал,
- байт харваа 1
- бокс 2
- буудлага 3
- дугуй 2
- жүдо 10
- усан сэлэлт 2
- хөнгөн атлетик 3
- хүндийн өргөлт 1
- чөлөөт бөхийн 9 тамирчин олимпод оролцох юм.
Тэгвэл олимпод оролцох тамирчдыг өнөөдөр үдэх юм байна. Тамирчдыг үдэх ёслолын ажиллагааг 11:00 цагт Төрийн ордны Есөн хөлт танхимд хийхээр товложээ.