WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж даваа гаргийн өглөө чанга дэглэмтэй шоронгоос суллагдлаа. Ассанж шүүх хурлын танхимаас Австралийн нийслэл Канберра руу явахаар нисэх онгоцны буудал руу шууд хөдөлжээ.
Ассанжийн өмгөөлөгч Барри Поллак шүүхийн гадаа хэлсэн үгэндээ "Тэр үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ асар их хохирол амссан. Жулиан Ассанжийг ялласан нь тагнуулын тухай хуулийн 100 жилийн хугацаанд урьд өмнө байгаагүй тохиолдол. Ассанж үнэн бодит мэдээллийг л илчилсэн" гэж мэдэгджээ.
Даваа гаргийн үдээс хойш 52 настай австрали эр Лондон дахь чанга дэглэмтэй шоронгоос суллагдсан юм. Тэрбээр Белмаршийн чанга дэглэмтэй шоронд 1901 хоног хоригдсоны эцэст зургаадугаар сарын 24-ний өглөө суллагдсан байна. Лондоны Дээд шүүх түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан.
Ж.Ассанж болон АНУ-ын прокурорын газрын хооронд гэм буруутайд тооцох гэрээ байгуулсан тухай Америкийн шүүхийн мэдээллийг “Викиликс” мөн баталсан байна. Гэхдээ тус байгууллагын мэдээлснээр гэрээ "албан ёсоор эцэслэгдээгүй" байгаа аж.
Ж.Ассанж уг гэрээний хүрээнд гэм буруугаа хэсэгчлэн хүлээж магадгүй тухай дурдсан баримт бичгийг өмнө нь Умард Марианы арлууд дахь АНУ-ын Холбооны тойргийн шүүх нийтэлсэн байна. Энэ нь Ассанжид таван жил хоригдсоныхоо дараа суллагдах боломжийг олгоно гэж NBC телевизээр мэдээлжээ.
Тэр бол хөгжилтэй орнуудын дээд хэмжээний дипломат болон, цэргийн, тагнуулын, авилгын болон маш нууц их хэмжээний мэдээнүүдийг олон нийтэд ил болгосон хүн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)