Хөлбөмбөгийн ЕАШТ энэ сарын 14-нд Германд эхэлсэн. Тоглолтын А, В, С, D хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хэсгээс шалгарах багуудын дүн эцэслэгдэж буй.
А хэсгээс Герман, Швейцарийн шигшээ багууд, В хэсгээс Испани, Италийн баг, С хэсгээс Английн баг 5 оноотой нэгээр гарсан бол 3 оноотой Дани, Словенийн багууд хамт гарах магадлалтай байгаа. Харин D хэсгийн тоглолтууд маш өрсөлдөөнтэй болж хүснэгтийн байрлал эцсийн мөчид шийдэгдэж Австри улс 1-р байраар дараачийн шатанд шалгарч Франц, Нидерландын багууд удааллаа.
С хэсгийн тоглолтууд тус бүртээ 0-0 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөж Англи улс хэсгийг тэргүүлэн Дани, Словенийн багууд 2,3-р байраар хасагдах шатанд шалгарч байна.
Хэсэг бүрээс шалгарсан 12 баг дээр нэмэгдэж оноо өндөр 4 баг нэмэгдэн шөвгийн 16 бүрдэнэ. Өөрөөр хэлбэл гоолын зөрүү багатай, 3-4 оноотой багууд хэсгийн гурваар гарсан ч дараагийн шатанд шалгарах боломжтой гэсэн үг юм.
Л.Сайнаа