Хөлбөмбөгийн ЕАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд өрнөж байна. Нийт зургаан хэсэгт багууд дөрөв дөрвөөрөө хуваагдан тоглож буй. Тэмцээний А хэсэгт Герман, Шотланд, Унгар, Швейцарь, В хэсэгт Испани, Хорват, Итали, Албаниийн шигшээ багуууд багтсан. Харин С хэсэгт Словени, Дани, Серби, Англи, D хэсэгт Нидерланд, Франц, Польш, Австрийн шигшээ багууд багтжээ. Сүүлийн E хэсэгт Украин, Словак, Бельги, Румын, F хэсэгт Португал, Чех, Гүрж, Туркийн шигшээ багууд багтаад байна.
Тэгвэл бид та бүхэнд өнөө шөнө болох тоглолтуудыг танилцуулж байна. Энэ шөнө С болон D хэсгүүдийн сүүлийн тоглолт болно.
D хэсэг
Нидерланд - Австри - 00 -цагаас - 06.26
Франц - Польш - 00 цагаас - 06.26
Энэ хэсэгт Нидерланд, Францын багууд нэг хожил, нэг тэнцээтэй хэсгээ тэргүүлж байгаа. Тэдний араас Австрийн баг нэг хожил, нэг хожигдолтой удаалж байгаа бол Польшчууд хоёр хожигдолтой байна. Эхний гурван байгаа багаас өнөө шөнө хожсон нь хэсгээс гарах тул чухал тоглолтууд болно. Зургаан хэсгээс шалгарсан 12 баг дээр оноо өндөр байгаа дөрвөн баг нэгдэж, шөвгийн 16 бүрдэх тул энэ хэсгээс 3 баг гарах боломжтой.
С хэсэг
Англи - Словени - 03 цагаас - 06.26
Дани - Серби - 03 цагаас - 06.26
Энэ хэсэг ихэд адармаатай байгаа. Учир нь Английн шигшээ баг нэг хожил, нэг тэнцээтэй хэсгээ тэргүүлж байгаа. Үүний араас хоёр тэнцээтэй Дани, Словенийн шигшээ багууд 2 оноотой бичигдэж байна. Сербийн хувьд нэг тэнцээ, нэг хожигдолтой сүүл мөшгиж байгаа юм. Английн шигшээ баг Словенийг хожих магадлал тун өндөр авч юу болохыг таашгүй. Хэрэв Серби Данийг хожвол хэсгээсээ гарах боломжийг өөрсдөдөө нээнэ. Гэхдээ Словени хожигдсон тохиолдолд л юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)