Өнгөрөгч Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хойш бөхийн өргөөнд улс, аймгийн цолтны бөхчүүдийн ахлуулсан 50 барилдаан болж бүх цаг үеийн рекордыг тогтоосон гэнэ. Эдгээр барилдаанд нийтдээ 71 бөх давхардсан тоогоор шөвгийн дөрөв, түүнээс дээш амжилт үзүүлжээ. Уг барилдаануудад 24 бөх түрүүлснээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн 16 бөхийг нэрлэж байна.
1. Аварга О.Хангай 9 түрүү, 1 үзүүр, 2 удаа шөвгийн дөрөвт үлдэж бүх бөхчүүддээ тэргүүлжээ.
2. Заан Б.Бат-Өлзий 8 түрүү, 3 үзүүр, 1 удаа шөвгийн дөрөвт үлдэж удаалсан байна.
3. Аймгийн арслан Н.Өсөхбаяр 3 түрүү, 1 үзүүр, 5 удаа шөвгийн дөрөвт үлдэв.
4. Харцага Б.Зоригтбаатар 2 түрүү, 5 үзүүр, 2 удаа шөвгийн дөрөвт үлдсэн байна. Дээрх дөрвөн бөх их шөвгийн дөрөвт зогсож байхыг үгүйсгэхгүй юм. Оноолт, ам авалтын прогноз таарц байх боломжтой хувилбар юм.
5. Харцага Н.Золбоо 2 түрүү, 2 үзүүр, 5 удаа шөвгийн дөрөвт үлджээ.
6. Заан Д.Анар 2 түрүү, 2 үзүүр, 1 удаа шөвгийн дөрөвт үлдэв.
7. Арслан Ц.Бямба-Отгон 2 түрүү, 1 үзүүр, 1 удаа шөвгийн дөрөвт үлдэв.
8. Харцага Г.Бадрах 2 түрүү, 1 үзүүр, 1 удаа шөвгийн дөрөвт үлджээ.
9. Начин Б.Түмэндэмбэрэл 2 түрүү, 3 удаа шөвгийн дөрөвт үлдсэн байна.
10. Даян аварга Н.Батсуурь 2 түрүү, 1 удаа шөвгийн дөрөвт үлдэв.
11. Аварга П.Бүрэнтөгс 2 түрүү, 1 удаа шөвгийн дөрөвт үлджээ.
12. Арслан Р.Пүрэвдагва 1 түрүү, 5 үзүүр, 3 удаа шөвгийн дөрөвт үлджээ.
13. Начин Д.Амарсайхан 1 түрүү, 2 үзүүр, 5 удаа шөвгийн дөрөвт үлдэв.
14. Заан Б.Серик 1 түрүү, 2 үзүүр, 2 удаа шөвгийн дөрөвт үлджээ.
15. Начин Б.Түвшинтөгс 1 түрүү, 1 үзүүр, 2 удаа шөвгийн дөрөвт үлдсэн.
16. Начин Х.Цогтгэрэл, аймгийн арслан Д.Алтанцоож нар тус бүр 1 түрүү, 2 удаа шөвгийн дөрөвт үлдэж ижил амжилт үзүүлжээ. Бусад тренд бөхчүүдээс заан М.Лхагвагэрэл 3 үзүүр, С.Сүхбат 1 үзүүр, 5 удаа шөвгийн дөрөвт, Арслан Б.Орхонбаяр 1 түрүү, начин Л.Отгонбаатар, Э.Батмагнай нар тус бүр 1 түрүү, 1 удаа шөвгийн дөрөвт, Харцага О.Мөнх-Эрдэнэ 3 үзүүр, аймгийн начин Х.Мягмарсүрэн 1 түрүү, 1 удаа шөвгийн дөрөвт шалгарчээ.
Сэтгэгдэл (4)