Баримт 1
1988 оны дөрөвдүгээр сарын 7-нд Увс аймгийн Давст сумын харьяат аварга малчин Пүрэвийн гэр бүлд төрсөн.
Баримт 2
"Увс Нуур" дэвжээ, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпорацийн бөх.
Баримт 3
Өндөр 192 см, жин 145 кг.
Баримт 4
2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцсан.
Баримт 5
Зургадугаар ангид орсноосоо хойш Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлжээ.
Баримт 6
2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элссэн.
Баримт 7
Олимп дэвжээнд дөрвөн жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа.
Баримт 8
2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа “Увс нуур” дэвжээний тамирчдын нэг болжээ.
Баримт 9
2008 онд Аймгийн начин, 2010 онд Аймгийн арслан болсон.
Баримт 10
Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд аймгийн арслан цолтойдоо Улсын гарьд Д.Рагчаагаар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.
Баримт 11
2020 оны Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын аварга цол хүртсэн.
Баримт 12
Түүний удамд барилддаг, бөхийн цолтой хүн байхгүй, түүний аав 1992 онд Улсын аварга малчин болж байсан.
Баримт 13
Улсын аварга П.Бүрэнтөгс гэргий, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.
Баримт 14
2011 оны Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтны барилдаанд түрүүлж байв.
Баримт 15
Тэрбээр бөхийн өргөөнд 21 түрүүтэй хүчтэн.
Баримт 16
2021 оноос “Бүрэн Монгол” төслийг санаачлан 21 аймагт хэрэгжүүлсэн.
Сэтгэгдэл (16)