Дээрхийн гэгээн XIV Далай лам ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотод эмчилгээ хийлгэхээр очсон байна. Түүнийг хүрэлцэн очиход дэмжигчид нь олноор угтан хүлээн авчээ.
Өвдгөндөө эмчилгээ хийлгэхээр очсон түүний хувьд АНУ-д байрлах хугацаандаа тус улсын эрх баригчидтай уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хууль тогтоогчид Энэтхэг улсад очиж, Далай ламтай уулзсан бөгөөд энэ үеэр түүний залгамжлагчийг сонгоход Хятадын талаас нөлөөлөхгүй байх тал дээр анхаарна хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)