Ням гарагт Саудын Арабын албаны мэдэгдэлд энэ жилийн Хаж мөргөлийн үеэр 1300 гаруй хүн нас баржээ. Саудын Арабын Мекка хотод цельсийн 49 хэм хүртэл халж, жил бүр лалын шашинтнуудын мөргөлийн үеэр олноор нас барах тохиолдол их байдаг.
"Эрүүл мэндийн систем энэ жил халууны холбоотой олон тохиолдлыг шийдвэрлэсэн. Гэвч нас баралт ихэссээр байна. Харамсалтай нь нас барсан хүний тоо 1301-д хүрсэн” гэж Саудын Арабын засгийн газар анхны албан ёсны тоо баримтаа нийтлэх үеэрээ мэдэгдэв.
Мэдэгдэлд нас барсан хүмүүсийн 83 хувь нь хаж мөргөл хийх зөвшөөрөлгүй бөгөөд "арны шууд тусгал дор, хангалттай хоргодох газар, тав тухгүйгээр хол зайд алхсан гэж мэдэгджээ. Талийгаачдын дунд хөгшин настай, архаг өвчтэй хэд хэдэн хүмүүс байсан.
Саудын Арабын Статистикийн ерөнхий газрын мэдээлснээр, дэлхийн хамгийн том шашны цуглаануудын нэг болох энэ жилийн Хаж мөргөлд 1.8 сая гаруй хүн оролцож байна.
Мөргөлчдийн дунд нас барах тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн жил л гэхэд 200 гаруй хүн нас баржээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)