Пүрэв гарагт Калифорниа мужийн Фресно тойргийн нууранд сураггүй алга болсон 4 настай хүүг 24 цагийн дараа эсэн мэнд олжээ.
Туларе мужийн Эрэн хайх, аврах багийн гишүүд Кристиан Рамиресийг баасан гаргийн өглөөний 8 цагийн орчимд өмнөх өдөр нь алга болсон газраас дөрөвний нэг милийн зайд олжээ. Аврагчид Кристианыг модны дороос олсон гэж CNN-ийн KFSN агентлаг мэдээлэв.
Фресно тойргийн шерифийн дэслэгч Брэндон Пурселл KFSN-д "Өнөө өглөө эдгээр хайгчид хүүгийн нэрийг дуудаж хайсаар байсан. Азаар хүү тэднийг сонссонд бид азтай байна" гэв.
Кристиан ядарч, өлссөн ч биеийн байдал нь сайн байсан гэнэ. Тэрбээр эцэг эхтэйгээ баяр дүүрэн уулзжээ.
Хүүхдийг ой модтой газраас олсон гэж Пурселл KABC-д өгсөн ярилцлагадаа "Тэр төөрч, бүхэл шөнөжин тэнд байсан тодорхой. 40 фунт жинтэй хүү шөнийн цагаар подволк, шорттой ойд зоригтой тэсэж чадсан" гэжээ.
Л.Сайнаа