Ша'Карри Ричардсон өнгөрсөн бямба гарагт Орегон мужийн Южин хотын Хэйвард Филд дэх олимпын сорилтын 100 метрийн финалд түрүүлснээр анхны олимпын наадамдаа оролцох эрхээ авлаа.
Ричардсон 10.71 секундын амжилтаар нэгдүгээр байрт шалгарсан нь энэ жил дэлхийн 100 метрийн зайд хамгийн хурдан хугацаа болсон бөгөөд тэрбээр АНУ-ын олимпийн багийн хамт 2024 оны Парисын олимпод оролцох эрхээ авлаа.
Өдгөө 24 настай гүйлтийн тамирчин гараанд бүтэл муутай эхэлсэн ч баасан гарагт хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд 10.86 секундын амжилтаар барианд орж, бямба гаригийн финалд шалгарсан юм.
Ричардсоны бэлтгэл сургуулилтын хамтрагч Мелисса Жефферсон, Тваниша Терри нар хоёр, гуравдугаар байрт шалгарснаар мөн Парисын олимпод оролцох эрхээ авлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)