Монгол Улсын Засгийн газар 2010 оны долдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ баталж байв.
Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар ийнхүү хуульчилснаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэж, 2011 оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Монгол Улсын Хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг дэмжиж, тэргүүлэх салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн бөгөөд импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй болон эрчим хүчний томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна. Цаашид Хөгжлийн банк Эксим банкны чиглэлээр, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллахаар эрх зүйн шинэчлэлээ боловсруулаад байна.
Сэтгэгдэл (2)