Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах үндсэн зорилготой.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны САНХҮҮГИЙН ГАЗРЫН дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна:
ТӨЛБӨР ТООЦОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны бүх төрлийн төлбөр тооцоог нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу цаг хугацаанд нь, түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх, ажил гүйлгээг үнэн зөв бүртгэх, баримтжуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаанд шинэ стандарт, техник, технологийг нэвтрүүлж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой байх;
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бол давуу тал болно;
- Санхүүгийн чиглэлийн алдаа дутагдлыг илрүүлэх, банкны нягтлан бодох бүртгэлийн систем, программ дээр бүрэн ажиллах чадвартай;
- Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагатай бол давуу тал болно;
- Төлбөр тооцоо гүйцэтгэх олон улсын стандарт, техник технологийн талаар судалгаа хийх, өгөгдөл цуглуулах, үр дүнг боловсруулж, дүн шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах ур чадвартай;
- Банкны гадаад төлбөр тооцоо, корреспондент банкуудын хамтын ажиллагаа, SWIFT систем, хөрөнгө зохицуулал, худалдааны санхүүжилтийн арын алба гэх мэт бүх төрлийн төлбөр тооцоон дээр ажиллаж байсан бол тус тус давуу тал болно;
- Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
- Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг, эерэг хандлага, идэвх санаачилгатай;
- Шуурхай бүтээмжтэй, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК АЖИЛ ГОРИЛОГЧИЙН ТОВЧ АНКЕТ
- Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
- Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-060
Сэтгэгдэл (2)