Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат Удирдлагын академийг Удирдах ажилтны ёс зүй, манлайлал сэдвээр магистрын зэрэгтэй төгслөө. Энэ тухайгаа тэр өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр 2005 оны аймгийн заан цол хүртсэн. 2006 онд аймгийн заан цолтой улсын баяр наадамд дөрөв давж, тавын даваанд нутгийн ах Улсын арслан Б.Ганбатдаа өвдөг шороодсон. 2009 онд улсын начин, 2010 онд улсын харцага цол хүртжээ.
Улмаар 2011 оны улс хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ойн их баяр наадамд хүчит 1024 бөх барилдсанаас 10 даван түрүүлж Монгол улсын аварга цол хүртсэн. Тэрбээр Улсын наадамд 10 удаа шөвгөрсөн хүчтэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)