Таван жилийн өмнө Дизель гэх нэртэй нэгэн илжиг Калифорниа мужийн Сакраменто хотын ойролцоох гэрийнхээ гаднаас алга болжээ. Эзэд нь түүнийг хайгаад олоогүй тул таагүй зүйл тохиолдсон гэж боддог байж.
Энэ оны эхээр Калифорнийн хойд хэсгээр явж байсан нэг анчин арав гаруй хандгайн сүргийг олж, бичлэг хийтэл дунд нь нэг илжиг байгааг мэджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн анчин бичлэгээ цахим орчинд цацаж, улмаар илжигний эзэн Дрюри анчны видеон дээрх илжиг бол түүний Дизель гэдгийг шууд танисан гэнэ.
Гэвч эзэд нь түүнийг эргүүлэн авалгүй ижилдэж дассан сүрэгт нь үлдээхээр шийджээ. Учир нь Дизель аль хэдийн зэрлэгшсэн аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)