ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүн хийсэн 24 жилийнхээ хугацаанд анх удаагаа Хойд Солонгос улсад айлчилж байгаа билээ. Уг айлчлалын хүрээнд Хойд Солонгос тэдний Украинтай хийж буй дайны нөхцөлд бүхий л талаар туслана гэдгээ илрэхийлээд буй. Барууныхны шахалт хурцдаж байгаа энэ цаг үед энэхү айлчлал ОХУ-ын хувьд аврах гарц хэмээн олон улсын хэвлэлүүд шуугиж байна.
Тэгвэл Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Орост үйлдвэрлэсэн лимузин машин хөлөглөн зугаацжээ.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA пүрэв гарагт нийтэлсэн дүрс бичлэгт хоёр удирдагч "Aurus" маркийн автомашинаар зугаалж байхдаа инээлдэж байгааг харуулжээ. Тэд жолооны хүрдний ард ээлжээр сууцгааж, ихэд зугаатай байсан гэнэ.
Тэд харилцаагаа "шинэ түвшинд" ахиулж, удирдагчдын хоорондын ойр дотно харилцааг онцлон харуулахын тулд эдгээр зураг, бичлэгүүдийг нийтэлсэн гэж үзэж буй.
Айлчлалын үеэр БНАСАУ болон Орос улсууд шинэ батлан хамгаалах гэрээ байгуулж, аль нэг нь халдлагад өртсөн тохиолдолд яаралтай цэргийн тусламж үзүүлэхээр бүх арга хэрэгслийг ашиглахаа амлаад байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)